Галаус гуай....

Элээсэн оймосны зах зухаас №1

Анх удаа блог гээчийг нээчээд баярласан даа болоод хөл газар хүрдэгүй ээ.....хальтирч ойчоод байхын....Урьд нь ямар ийм юм хумаар хөөцөлдөж байсан биш. Блогныхоо нээлтэнд зориулаж хэдэн үг хэлээдэх гэсэн чинь баярын нулимас нүд таглачаад... хоолой зангираад.... самсай шархираад....  шүлс бөөгнөрөөд... хэл орооцолдоод тагнаандаа наалдчаад.... доод эрүү  эрүүтэйгээ  тас зууралдчаад нээгдэдгүй ээ....алив балидол байна уу?....

Энэ блог бол ерөнхийдөө үлгэр голцуу ярина гэж байна лээ.Гэхдээ яг ямар үлгэрчин үлгэр ярих гээд байгаан бол....үлгэрчин миний бие өөрийнхөө тухай тайлан тооцоогоо та бүхэндээ дэлгэн барий. Төрхөөс эхлээд өдийг хүртэл явсанаа бичнэ гэхээр бүхэл бүтэн 29 жил дахиад хэрэг болох учраас товчилоод бичих гэж оролдоёоо.Таалан соёрохоно уу.Энэхүү түүхийн тэн хагас нь үнэн, үлдсэн хэсэг нь худал болноо......за за үлгэр гээл ойлгочих.....

За ингээд олон юм нуршилгүй өөрийнхөө тухай болон өөрт холбоотой амьтай амьгүй матер,органик ба органик биш бодис,нэг эст ба олон эст бүхийл зүйлээ, 70 булчирхай 80 найлзуурхайтайгаа нэгд нэгэнгүй тоочиж,юү идэж уудаг,юү өмсөж зүүдэг болон түүний оёдол нугалаа бүхэнд байгаа бөөс хуурсаа өнгө зүс тоо толгойтой нь ширхэг ч хуурс үлдээлгүй ямар ч өршөөл энэрэлгүйгээр Магтаж Матаж Малтаж Маажиж тайлагнах болноо гэдгээ андгайлья

17 дугаар жарны өвлийн сүүл сар "яг ямар морин жил төрсөнөө сайн санахгүй байна,ямар ч байсан далайн  морь,шатрын морин  жил биш"  юмдаг.Гал мод ус мах хий шороо гх мэт аль нэг нь л байх".Чингис хаан,Гитлер,бид гурав чинь морь жилтэй шдээ.Битүүний орой төрсөн болхоор хоолонд их муу,1литрийн цагаан төмпөнгөөр гуравхан удаал иддэг.Үүнээс болж манай гэр бүлийнхэн бүгд хөнгөн жингийн бөхчүүд бөгөөд цөмөөрөө  -60кгд  барилддаг.
                                                                                   

Аав маань Хэнтий Хангайн Соёоны  өндөр сайхан уул ой хөвчөөс бууж ирсэн бараг Балт  буюу хоч нь балиус Балбар.Ээж маань Увсана  аймгийн Давсана сумын тас көндлөн кэлтэн ЯгаанГажид.Нэг эмэгтэй эгчтэй,нэг эрэгтэй эрэгтэй дүүтэй.
Би өөрөө эрэгтэй ш дээ,нас 29 гарч явна.Энэ муу насыг дараад дараад,хасаад хасаад энэ шүү.Уг нь насаа өшөө жоохон дарчуул айлын жаахан охидуудыг худлаа ярьжаагаад  тархийг нь эргүүлчмээр байгаа байхгүй юү.Даан ч царай  гэж авах юмгүй ятууны хошного шиг улцан бүлцэн  болохоор хөгшин төгзөг гэдгийг маань барьж өгчөөд байхын.Насны залууд насаа дагуулаад гүйдэг байсан бол одоо эсрэгээр насандаа чирэгдэж гулдчаад явдаг болж дээ..Биеийн өндөр гэвэл ер нь "бага насныхны" дунд харьцангуй биерхүүдээ ордын.Үдийн нарны сүүдэр шиг бөгөөд далайн төвшинөөс дээш 7-н төө, 1-сөөм,1 хуруу өргөгдсөн  өндөртэй болно.

Анх ээжээсээ төрөхдөө инээж төрөөгүй нь тодорхой уйлсан л байж таараа.Амаа дарвайтал  ангайгаал шүрэн улаан буйл гаргачаал  их л муухай чарласан гэж байна лээ.Зодоогүй байхад уйлж байсаныг бодхоор аймаар бааштай ааштай  баагий болж таарж байгаан.

Ааан тийн аль ордных гэдгээ хэлхийм байна шдээ. "Офицерүүдийн ордон,Пионерийн ордон,Богд хааны ордон,Засгийн газрын ордон гэх мэт ордуудад төрөөгүй ба Хумх, Бумбын ордон гэсэн хоёрын хоёр үл хөдлөх хөрөнгийн  эзэн болж мэндэлсэндээ монголдоо битий хэл дэлхийд дээгүүрт орох баячуудыг ардаа хийж байгаан.Яахав хаяа ууралмаар санагдахаараа хөмсөгөө тав зангидаад хамар дээрээ бүх арьсаа овоолчоол  Хумхынхаа ордондоо заларжийгаад уур гархаараа Бумбын ордондоо ороод Энх амгалан хаан шиг жигтээхэн  инээж ханиагаал Баян намсрай хаан шиг цуглуулсан хэдэн зоосоо яаж нэг олигтойхон арвижуулах талаар бяслагаал бялхаал сууж байдаг бөлгөө.

Бусад хүүхдүүдийн л адил гүйж харайж, үсэрч цовхорч  дэвхэрч, охин зодож орцны цонх хагалж,чавхаар байлдаж чаргаар гулгаж ,муу сурж мунчак эргүүлж,гай ч үгүй гавьяа ч үгүй тоглож өссөн жирийн нэг харц ард ажилчин сэхээтний удаах хүү  билээ..Нэг мэдсэн сургуульд орох болцон байдын.Аав болхоор 5 настайд нь сургуульд оруулна гээл,Ээж болхоор 6 настайд нь оруулна гээл хэдэн өдөр хэрэлдэж уулыг нурааж усыг эргүүлэх дайны юм болхоор нь би гэнэт зөрүүд зан хөдлөөд үгүй би 7 настайдаа сургуульд ормоор байна гэж зүтгэсээр байгаад дайсанаа дарж дархан цолоо мандуулж "дайсан ч юү бхв,дайсан гээд бгаа нь муу аав ээж 2 маань шүү дээ" сургуульд орвоо.Тэр өдрөөс эхлээд зузаарч эвэршиж  хатуурсан хонгоны арьсыг минь аавын суран бүс нэлээд нимгэлж өгнө,Нэгэнт нимгэрсэн арьсыг дараа нь ээж шалныхаа  модоо үл хайрлан  ишийг нь  хугалан байж  "жин" тавьж өгнө.

Нэгдүгээр ангиадаа "сайн буюу 4" гарсан нь энэ миний сурлагын амжилтын хамгийн дээд рекорд болон мөнхөрсөн билээ.Цаашдаа анги ахих тусам дүнгийн оноо нэг тоогоор хасагдсанаар 2-р ангидаа алтан гурвын эзэн,3-р ангидаа тахир гурвын найз,4-р ангиасаа хойш гуйлгачин гурвын боол болсоноор гурвын дүнг гурван төрлөөр авж үзсэнээрээ ангидаа бас л нэг рекоорд амжилт тогтоов.Энэ мэтчилэн үлгэн салган явсаар "Бүрэн Бус Дунд Боловсрол"-ыг эзэмшиж авсандаа эгээ л эх орны дайнд яваад ирсэн хэмжээний гавьяа байгуулцан  юм шиг би гэж додьгор байлаа. Аав ээж хоёр маань урьд хожид байгаагүйгээрээ баярласандаа магнай нь ханзрах шахаж хамаатан саднуудыг дуудаж найр хийхнэ холгүй хөл хөөрцөг болцгоов.Аргач үгүй байх л даа чааваас.Ангийн багшийн зүүж өгсөн  аав ээж хоёрын маань навчинд "чих" байдаг хөөрхөн хонхнууд нь сая л дуугархаа байж байгаам чинь  тэгтлээ баярлахаас ч яахав.

За энэ удаа энэ хүргээд завсарлы.Дараагийн дугаарт зарим нэг өөрийн сайн муу талуудаа, "Амбаарын сургууль буюу Барилгын ТМС-д хэрхэн орсон,яаж суралцаж байсан болон төгсөөд ажилын талбай дээр гараад ажилчин порлейтар болсон тухайгаа бичнэ гэдгээ  хэляааа.

Жич:энэ блогт хэн ч зочилж юү ч ярьж юү ч хийж болно.....Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэцгээ!!!!!!!!

Сэтгэгдэл үлдээх

16:19 , 2010-05-26 .. Бичсэн: Зочин
urgeljlel ni?????


17:28 , 2008-01-19 .. Бичсэн: yuki
Үүүнийг өндөр настнууудын өдрийн наран шарлагын газар гэж нэрийдий. гсн. үүүүеэээ Юкээ юу бичээд балайраад балиартаал явдгиймдээ.

Үргэлжлэлийг хүлэээээжийхийн. Галаусаа агаагийн өөлгөн дөөө. нээрээ нөгөө тас тас шүлгүүдээсээ тавина биддээ. Та ч яруу найрагчимлээ шүү. Юууун Галсаа Юууун Аюурааа....

12:05 , 2008-01-19 .. Бичсэн: Ийжашл
ганган галаусынд ороод гарав. үлгэр сонсохоор дахин оржирнээ.

23:24 , 2008-01-18 .. Бичсэн: Claus
блогт маань анхны зочин болж булган сүүлээ дагуулж ирсэн "Хунадага" танаа гялайлаа.....

23:20 , 2008-01-17 .. Бичсэн: хундага
ээ базардарьардынэлчариунаа минь гэж.. айхтар хүн ирж.
толгой дээрээ эргэлдэж, тоос шороо босгож, тооноор гарч дүүлж, тохойн дээрээ бууж болох уу? энд..

{ Сүүлийн хуудас } { 6 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Хэн гуай...
Үнээ гуай...
Хөх юү гуай...
Алх дөш гуай...
З00 гуай...
Пийт паат гуай...
Шизофрино гуай...
Зараа гуай...
Омогтой гуай...

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Тоонто нютаг
Дэвэн дэлхийн худалчуудын цуглаан
Уралдаан
Админ андаа..................
Ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцая даа....
Элээсэн оймосны зах зухаас №1

Найзууд

yuki g84 gump 300-н блог xvv хундага Обдоо




:-)
 
xaax