Галаус гуай....

Ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцая даа....

Энэхүү сайтанд блогоо нээчээд анхныхаа бичлэгийг сэтгэлийн хөөрлөөр бичсэн боловч "админ"-ы зүгээс таагүй уур амьсгал бүрдүүлж дотрыг  минь  нэлээд гонсойлголоо.Мөн тус сайтад байрлах өөрийн блогтоо нэвтрэх хийгээд бичлэг үйлдэх,засвар тохиргоо хийхэд,гаднаас вижет оруулхад энгийн мань мэт нь ойлгоход нэлээд  адармаатай олон шат дамжилгатай санагдаад энэхүү блогоо хаахаар шийдлээ.Дахин энэ хэсэгхэн газар миний бие бичлэг үйлдэхгүй болно....Өршөөгөөрэй...

Өөр "сайт" орж хүнтэй танилцаж хүрээгээ тэлье гэж бодоол гандсан муу тэрлэгээ хөөргөж  эгэлдэрэглээд гэр болсон жодгороо үүрээд тулах нөхөр тулалдах сэлэм болсон  саваа модоо бариад ургахын улаан нартай уралдан гарахаар зэгсэн ихээр бэлдлээ...,биеэ базаалаа....
Үзүүртэй модны дээгүүр үүлтэй тэнгэрийн доогуур дүүлдэг үүлэн борлог морьтой бушхүүг  нүдэндээ дүрслэн.....

Эр хүн шиг эрвэлзэж
Эрээн могой шиг гулилзаж
Эхнэртэй лам шиг голилзож
Хүрээн дундуур шаагиулж
Хүүхэн дундуур гайхуулж.....  явах юмсөөн гэж аялах исгэрэх зэрэгцэн ялимгүй бөхийн салхины чигийг даган эвэршиж сайртсан хөлийн тавагаараа  элсэн цөл,хээр талыг бэдрэн туучихаар гарлаа.

Хөдөө хээр явхад жингийн цуваа, жихүүн салхи, азарган чоно ,амгалан шөнө юү эсийг үзхэв.Хүрэх газраа хаа байгааг мэдэхгүй бадарчин миний бие зэрэглээ гэгчтэй тааран  их хүрээн ерөнхий дүрсэлэлийг бүдэг бадаг олж харлаа.Түмэн түжигнэсэн буман бужигнасан бузгай хөөрхөн хөгжисөн хөмүүний цугларал хөгжилийн тасархай тэнд байдын байна "Блог ертөнц".

Та бүхэнд бүгдээрэнд нь амжилт хүсье......

Сэтгэгдэл үлдээх

11:42 , 2008-08-22 .. Бичсэн: cacharel
Эээээш Галавсай минь бас инкэж бичжэээсийм бий вий.Яаааг наадхыг чинь би бас мэдэрлэээ ш д

Манайхан бол big hug ийм л хүнүүс дээ тэ.Ааая яа яа яа.

hi

06:57 , 2008-01-30 .. Бичсэн: mami
та ингэээл явжийдийим бий вийи... од ах олдкуу их зовоодог байж билээ..олоон хоногийн умну... одоо л учрийг ни оллоо ... сайхан эхэлсэн шн блогоо ягаад хаяцийм бэ дээ...унгу узэмж гэж саак л блог байждээ...угуй бждээ биш байна Од агаа happy

амжилт хусий

22:31 , 2008-01-19 .. Бичсэн: tagtaa
энэ Клаус ахыг хээ мадаггүй, хэсүүлчин, тэнүүлчин, бадарчин Монгол эр хүн байна гэж бодсон чинь золиг чинь бас их хүүхэн хүн шиг эмзэг мэдрэмтгий юм гээч... шарвалзаад байлгүй нэг л зангаараа байгаачээ... тэр хүүгийн урвайж, дарвайсан царайг харж байна уу? гэмшиж байгаам бишүү... тэгээ л бужигналдаж гүйлдээд толгой эргүүлээд байхын...
нэгэн бадарчин зандан зуугийн замаар ороод
зантгар хар үүргэвчээ үүрээд
зандан модон аяганд айраг дүүргэж уугаад л
занхаг, зунхаг, занхаг, зунхаг гэээ л алхаж байжээ.... Клаус ах минь үлдэж үз... жич /танихгүй бол банжигын Ариунаагийн дүү байшүүү.../ эр хүн шиг байл даа

17:08 , 2008-01-19 .. Бичсэн: yuki
өөө хөөрхий, мэдээгүй байхад, ирээд буцсан байшт. Чи айлд бишүүрхэн бишүүрхэн орж ирээд, гэрийн эзэн рүү яах бол гэсэн харцаар харж байгаа хүү шиг байхаар чамд тэгэж санагдаа биздээ. Ай хө Клаус минь монгол хүн байна даа. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх. А тийм бас Малгай тавибал манайх гэдэг шиг л байл даа. Орос шиг биш монгол шиг л бай л даа. гсн. ёоо би юу ч биччивдээ.

17:06 , 2008-01-19 .. Бичсэн: xvv
би тэр бүхнийг уг нь сайтын админы зүгээс биш хувь хүнийхээ үүднээс л анх хэлсэн юм.. гэхдээ ямар нэгэн байдлаар эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бололтой... Би бодсоноо л хэлсэн... Харин тэр сэтгэгдлийг бол үнэхээр устгаагүй юм байна. харин ч уншаад хариу бичмээр байсан юм... sad

13:56 , 2008-01-19 .. Бичсэн: Ийжашл
үлгэр ингээд жаргалаа гэж үүүү
гүү байлгүй дэ winking

13:49 , 2008-01-19 .. Бичсэн: Friska
хэн чамайг яг яасын...би ер нь аливаа асуудлын голыг олоод базаад зохицуулахдаа сайншт, хундага мэджаагаа...тэхээр чамайг үлдээчиж чадах ч юм бил үү yho;winking

12:47 , 2008-01-19 .. Бичсэн: хундага
ээ хөөрхий. шинэ ирсэн залууг шилэмдсэн хөмсөгтэй бүлцэн нүднийхээ ширхэг цөөхөн сормуусаар даллаж, шилдгүүдэд булаалгахгүйн төлөө ширүүхэн дайръя гэж бодсонсон...

{ Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Хэн гуай...
Үнээ гуай...
Хөх юү гуай...
Алх дөш гуай...
З00 гуай...
Пийт паат гуай...
Шизофрино гуай...
Зараа гуай...
Омогтой гуай...

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Тоонто нютаг
Дэвэн дэлхийн худалчуудын цуглаан
Уралдаан
Админ андаа..................
Ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцая даа....
Элээсэн оймосны зах зухаас №1

Найзууд

yuki g84 gump 300-н блог xvv хундага Обдоо




:-)
 
xaax