Галаус гуай....

Уралдаан

"Мийстэр залуугийн хөөцөлдөөн" - ний тухай сараачнааа.

Хүүе цаана чинь банжигийнханыг уралдуулаад байна гэж анд найз, амраг хайрт,атаат дайсан,алаг шаазгай  бүгд л шаагилдана.Эхний ээлжинд хүүхэн хүмсүүдийг нь уралдуулж байгаа гэнээээ.Яаж уралдуулж байгаан гэсэн чинь  угааж цэвэрлэх,хоол унд хийх,хүүхэд шуухад асрах,тогоо нэрж бүрхээр тавих,ус зөөж түлээ хагалж нүүрс оруулах,хашаа шүүрдэж хог асгах гээл ер нь л эмэгтэй хүмүүс заавал хийж сурах ёстой гэсэн гол гол зүйлүүдээр  хэцүү хэцүү шалгууруудаар тас тас асуугаад цөм цөм унагааж байна гэжийшд....за энэ хэдэн хүүхнүүд ч яахав.Угаасаа уралдсан уралдаагүй ёстой юм ёсоороо жамтай юм жамаараа болно.

Хамгийн гол нь бяднуус шүү....Эрчүүд нь шүү....цөмөөрөө энэ хүүхнүүдээс дутаад  байх юү байгаан.Адилхан л хөлтэй бол хөлтэй,хэлтэй бол ...ммммммм.....за яадын хэлгүй л хүн байгааз.....бас бус "юү"  "му" гээл ав адилхан ив ижилхэн эд эс эрхтэнгүүдийг байлгы гэвэл байлгышд.

Би боддын........ хэрвээ би тэр мийстэрийн тэмцээнд оруул ямар билет сугалж ямар асуултанд асуугдах болдоо гээл....Тэгээд бас хувийн бэлтгэл сэтгэл зүй энэ тэрээ сайтар хангахгүй бол анхны асуултанд нь бүдрээд уначуул шал дэмий шдээ тэ?....Үзэгний оронд бөглөө онгойлгогч,заддаа бараг бөглөө онгойлгогч хэрэг болхгүйл болуу.Ширээний өнцөг,сандалын түшлэг дээр ганцхан цохиход л пасс гээл болоо.Дэвтэрийн оронд нөгөө сэнжтэй сиен аягаа хармаалаад очино доо... асуултаа ч уншаагүй байжээж зөн билгээрээ мэдрээд юү юүгүй уухнээ бишээ асуултандаа хариулах нээ....

Ерөнхийдөө иймэрхүү асуулт ирэх болуу гэж горьдоод байгаа

1-р асуулт.      Нэг амьсгаагаар  32 шил архины бөглөө  мултлуулах,эсвэл  32 амьсгаагаар нэг шил бөглөө нь мултарсан  архи  уулгах.....Энэ  хоёрын аль нь ч ирж магад....за нэг амьсгаагаар 32  бөглөө мултална гэвэл ёстой үлгэрийн далай болно.Харин хоёрдугаар хувилбар их аятайхан бөгөөд найдлага төрөөд байгаа...годройтоод ойчичихгүй л бол шүү дээ.

2-р асуулт.     Агсам тавих буюу хормын төдийд шатаж дүрэлзэн улайсаж уурлах....Энэ асуултанд хариулахаас өмнө би нэг түүх гэхиймүү юү гэхийн нэг юм ярий....Манай авын тал бол эрчүүд нь  тэр чигээрээ цоч ууртай гартаа бүлтэй аймаар ширүүн дориун догшин  хүмүүс байдын.Би  тэднийг жоохон балгачаад,аманд багтахгүй аймаар том тавхайгаараа хөрст алтан дэхийн хөвөө хязгаарыг цөмөрчих вий гэсэн шиг  онож ядан гишгэлэн найгасаар ганхасаар   ирж яваа бараа сурагийг нь дуулвуу гүй юү өөрийн мэдэлгүй  шээс савьраад чацга алдачдын.Ёстой аймаар...Амнаас нь цагаан хөөс сахраал,шүдээ хавьраал,хавирсан шүднээс нь оч үсэрж байгааг нь хархаар үнкэлзэг хагарчих гээд байдын..... асуултанд нь  инкээд түүх яриад өгчүүл унагаад хаячидын болуу яадын бол.Би ч нэг яриад эхэлчүүл зогсохоо мэдкүү,зогсчуул суухаа мэддэгүй сонин товариш байгаам....Юүн ч олон би би би гэчив дээ....өөрийгөө дөвийлгөх гэсэн санаа юмуу даа......хахахаха.....

3-р асуулт.   Асуугдагчийн бэл бэнчин  гэнэ үү?.........Бэл бэнчингийн тал дээр айлтгүй гэж боджоогоо.Учир юүн гэвээс.Манайхан чинь удмаараа хулгайч,луйварчин,дээрэмчин,тонуулчин биш л дээ.Би л  нэлээн хэдэн бараан зах,банкны цээф дэлбэлсийн......хөөөе юү болжийно...яг ингэдэг байхгүй юү.Халуураад хадуураад хамаг булхайгаа яриад эхэлжийнэ.....зоогссс....тооооррррмоссс....ссссстооооппп....анхаар цааш үргэлжилүүлвэл аюултай...өндөр хүчдэл.....хахахаха.

4-р асуулт.   Дуулж  үзүүл гэнээ...Би өөрийгөө найранд гурван дуутай нанчилдаанд гурван нармайтай гэж боддог.Ер нь миний хоолой бараг алтан гургалдай шиг шдээ...Дээр би хөдөө явж байгаад дуулсын тэгсэн дээрээс нэг "алт" шиг  шувуу хар хурдаараа нисэн буун нисэн буун алдаал газардсанаа надын дуулж байгааг харсанаа өрөөсөн далавчаараа нүүрээ таглаад цаашаа гүйгээд тарваганы нүхрүү орцышд.Тэр шувуу тэр  өдөртөө лав тэндээсээ гарч ирээгүйдэг.Тэгсэн надтай цуг явжээсан ах саяны шувуу алтангургалдай байсышд гэнээ...хөөрхий надаас аймаар ичсэндээ бантаад нүхрүү ороод хар ус  уухгүй хагд өвс идэхгүй харанхуй нүхэнд тарвага болсын гэсэн.....хахахаха....ёоооё өөрөөсөө бүүр  ичичлээ...ичээд байх ч юү байхав уг нь үнэн л дээ...

За миний мийстэрийн тэмцээн гэж нэг иймэрхүү л юм болох болуу....Заддаа мийстэр биш канийстарын тэмцээн шахуу гэхэд хилсдэхээргүй л болхын байна.Хорин литрийн канистар хоёр том шанагатай хүн дээ би.

Нөхдөө аан гээд уун гээд сонсож бай.Надаа нэг уралдааны санаа байнаа............."ХУДАЛЧ ХҮҮ" ..........албан ёсоор зарлаж байна.Шүүгчидийг би өөрөө сонгоно.

Оролцогчид чөлөөт сэдвээр сайхан худлаа зал.Оролцогчидын материалыг hudalch_huu2008@yahoo.com  хаягаар хүлээж авна.Шалгаруулалт 4 сарын 1-нд болно......Шагналтай....за андуудаа сэтгээд байгаарай,сайхан залаад байгаарай гоё шүү..........

хөнжилөөрө хөлөө хучаад унтахаар хүзүүгээр сийгээд,,,,хүзүүгээрээ нөмрөхөөр хөл даараад...хоёуланг нь хучхаар хошного гараад даараад  байна аа...за сайхан унты.........сайхан амраарай КЛАУС-аа.....энэ уралдаанд өөрийгөө хэрхэн сойж байгаа талаар маргааш ярихгүй ээ.....
                                                                                                                                         

Сэтгэгдэл үлдээх

09:32 , 2008-03-04 .. Бичсэн: yuki
балайм шиг, банжиг блог дээрээс энийг уншсан гэж бодоол, тэгээл өчдөрөөс хойш банжиг оркүй, би тэр уралдаанд орохол байсий гээл бухимдаал, тэлчлээлайсан чинь эндайжийдэг гэнэээ...

20:16 , 2008-03-03 .. Бичсэн: Claus
Фриска......охдидууд ч бас лайтай зална шүү дээ тэ?....



хунадага....надтай цуг уралдадгүй уралдаанд уралдуул уралдахгүй юү дөөө



Тагтаа....нэгэнт эргэцэн дамрыг ах нь жоохон хүч нэмсийн



Юүкэ.....Чи ор тхүүүүүүүүүү

20:45 , 2008-03-02 .. Бичсэн: yuki
Би орий дүхүүүүү

18:13 , 2008-03-02 .. Бичсэн: tagtaa
ENE KLAUS AH END TENDEHIIN HAMAG URALDAANIIG DAMARAAR NI 3 ERGUULEE L YAVAHIIMAA... tongue

12:09 , 2008-03-02 .. Бичсэн: хундага
бүр уралдаанд ормоор санагдчилаа.. ямар ч хамаагүй уралдаанд.. уралдийийийияааааа

11:36 , 2008-03-02 .. Бичсэн: Фриска
Хүү байхдаа яахавдаа, охидуудыг худлаа ярьж чадкүү гэж бодоо юу :p

чи өөрөө орохгүй биз дээ, түрүүлж баларна шүү. чухал царайлаад хэлэхийм бол тэр тэмцээн мэмцээн үнэн утгагүй ээ, гэхдээ утгагүй юм байх хэрэгтэй л дээ энэ хорвоод.

{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 6 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Хэн гуай...
Үнээ гуай...
Хөх юү гуай...
Алх дөш гуай...
З00 гуай...
Пийт паат гуай...
Шизофрино гуай...
Зараа гуай...
Омогтой гуай...

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Тоонто нютаг
Дэвэн дэлхийн худалчуудын цуглаан
Уралдаан
Админ андаа..................
Ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцая даа....
Элээсэн оймосны зах зухаас №1

Найзууд

yuki g84 gump 300-н блог xvv хундага Обдоо




:-)
 
xaax