Галаус гуай....

алтайн магтаал

Бичсэн: g84
13:04 , 2008-12-15 .. 17 сэтгэгдлүүд .. Холбоос


Мөнх цасан эхтэй
Мөлгөр чулуун оргилтой
Бургас улиас модон чимэгтэй
Булгийн урсгал усан ундаатай
Харгай модон чимэгтэй
Харз усан ундаатай
Тал бүрийн салаа жалгаар
Таван эрдэнийн баялаг сүрэгтэй
Хун цэн шувуу цэнгэлтэй
Хур цэцгийн шүүсэн ундаатай
Харгайгий нь бариад гарахад
Халиун халтар буга нь бутардаг
Үзүүрийг нь бариад гарахад
Үнэг чоно нь бутардаг
Ирмэгийг нь дагаад гарахад
Ирвэс шилүүс дүүлдэг
Мөрний эрэг шугуйд нь
Минж гахай нь сүлждэг
Ариун тунгалаг Булган голд
Аливаа загас нь цэнгэлдсэн
Хамар дээрээ хаваржаатай
Хаврын гурван сар нь жаргалтай
Зулай дээрээ зуслантай
Зуны гурван сар нь цэнгэлтэй
Нахиу ...



Инээмсгэлэл, хайраар бялхаж яваарай!

Бичсэн: xvv
03:40 , 2008-12-15 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Хуримаа хийсэн хоёр найздаа үхэн үхтэлээ хамтдаа байж үргэлж баяр баясалаар дүүрэн инээмсгэлэж явахыг хүсэн ерөөе



Орж ирээд уншиж байгаа та ч бас тэдэнд маань аз жаргалыг хүсээд залбираад аз жаргалыг дуудах татах хүчийг тэдэн рүү дуудахад маань туслаарай



юмны учир сумны занги...*

Бичсэн: g84
02:28 , 2008-12-15 .. Холбоос
Ихэд нигүүлсэгч арьяабал Жанрасаг бурхны зүрхэн тарина болох “а УМ МАНИ БАДИ-МИ ХУМ”-ын тухай энэрэн айлдсан айлдвараас....

УМ МАНИ БАДИМИ ХУМ гэсэн Таримыг унших нь машид сайн бөгөөд утга нь өргөн бөгөөд агуу юм. Ийм учир уншихаасаа гадна та бид утгыг нь бодож байх хэрэгтэй.

Энэ 6н үеийн утга нь:

Эхний УМ нь А, У, М, гэсэн гурван үсгээс бүрдсэн.

Уншигчийн ариун бус бие, хэл, сэтгэлийг Бурхны ариун лагшин, зарилаг таалалд хувиргахыг илэрхийлж байдаг.

Ариун бус бие, хэл, сэтгэлийг ариун болгож болох уу ?

Бүх бурхад бидний нэгэн адил эгэл хүн байсан бөгөөд өөрсдийн зам мөрий...



Бичсэн: хундага
21:17 , 2008-12-14 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
өвдөл цөвдөл юм бичихснээ болив...


Сартай шөнө

Бичсэн: xvv
15:53 , 2008-12-13 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Mongold ene hagassain udur ene jilin hamgin "tom" sar haragdana. Sar delhig oiroltsogor 29.5 udrin dotor toirdog bile, gewch toirog zam n tsewer toirog bus zuiwan ellips uchiras zarim uedee delhitei oirtoj zarim ued holdono. Sar hurtelh dundaj zai 384400km, harin hagassaind 356567km-iin zaind oirtono. Ene uer sarni haragdah hemjee 14% tomorj, gerelteltin huwd busad 'jirin' buten sarnudtai hartsangui 30%r iluu tod bna.

S.Tuguldur

гэнээ. Мессенжерээр ирсэн юм. За тэгээд хосууд нь хосоороо, ганцууд ганцаараа арманчиглаад байж дээ
Хундага дарс тавьчихаад цонхоор хараад шан...


“МЭДЭЭЖ” ДҮҮТЭЙ ЗОЛГОХ МЭНДИЙН САМБАЙ

Бичсэн: xvv
05:13 , 2008-12-13 .. Бичигдсэн: Бичиг, соёл .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

Д.Пүрэвдорж /Ардын уран зохиолч/ (2008-12-04)

-НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА-
Монгол уран зохиолын тал бичээч бивээр сэтгүүлч дүүгийн нэрийг эс мэдэх эндлээр амны уншлага болсон үгээр чинь нэр оноосондоо гэмшье.
Мэдээжийн бус хорвоогийн түг түмэн ончроог тайлах гэж зуун зуунаар мэргэд оюун чилээсээр атал миний дүү бүхнийг “мэдээждэх” нь хуудамдаад буйгаас учиглаж зэм, сэрэмжийн сүсгэр үгээр үзэг хөшив.
Мэдэмхийрэл бол харанхуйн хаацайл агаад эрдэмд гэгээрэгсэд хөвсөрдөггүй, гагцхүү шинжлэж, судлаж, нуталдаг билээ.

Эрхэм дүү “Мэдээж” “тэгдэг л байхгүй юу” мэт хоосон бардамналыг хүнд суртлын тойнт...



Minii emeed zoriulsan duu

Бичсэн: Обдоо
21:38 , 2008-12-11 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Миний ээж ачтан та

2008-03/07

 

Хоёр зууныг өртөөлөн амьдаоч

Хоёргүй сэтгэлээр ханиа халамжилж

Хорвоогийн жаргалыг эдлэж амьдрсан

Хосгүй их азтан

   Миний ээж та ачтан

Ховорхон заяат үрс биднийгээ

Хүний дээд хүн болгох гэж

Зовлонг сөрж , жаргалыг дагаж

Зуны наранд сүүдэртээ авч

Өвлийн хүйтэнд өвөртөө багтааж

Ангаж цангахад

Ариун сүүгээрээ ундаасан

  Аяа миний ээж та ачтан

Өр зүрхээ сэмрүүлэн байж

Өрөөлийн үрийг ч хүн болгодог

Өнчин ишгийг ч мал болгодог

Өөдөсхөн зүйлийг ч далайн чинээ өсгөдөг

Өр нэхдэггүй өглөгч

Алтан гартан

Ариун сэтгэлтэн

  Миний ээж та ачтан

Ү...



цааш нь дамжуулаарай

Бичсэн: хундага
20:54 , 2008-12-10 .. 28 сэтгэгдлүүд .. Холбоос
зиа.. нэгэн эрхэм ийм тэмдэглэл бичжээ. оролцохсон гэсэн хэсгээ өнгө ялгачихав. өөрөө очиж гар бие оролцож чадах эсэхийг одоохондоо хэлж мэдэхгүйм. манийг хувийн аахар шаахар юм бичдэг, богино бодолтой юм бичдэг этр гээд тээршаах хүн байх хэдий ч ядаж ганц удаа ингэж ч болов оролцоё, энэ чинь ккк.

уншаад, оролцох боломжгүй нь сэтгэлийн дэм өгч, оролцох боломжтой нь сэтгэлээрээ зүтгэж, зорьсон хэрэг нь эзэндээ хүрвэл юутай сайхан.
=======================================================================

БҮХ БЛОГЧдод....
блогчид-ийг 21 зууны Монголын шинэ үеийн сэхээтнүүд гэж боддог...,....


блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*

Бичсэн: g84
19:25 , 2008-12-09 .. 24 сэтгэгдлүүд .. Холбоос
Блогч миний зэвсгийн эрдэм хүрсэнгүй
Энэ блогмн нэт шинэ жилийн уур амьсгал ороод их гоё болжээ.
Блогийнхоо адиминд баярлалаа.
өмнөх бичлэг навс эвдэрсэн байна. больж, тэр нь ч дээр...хүмүүс сэтгэгдэл бичиж болохгүй байна гээд байсан.
(яг энэ бичдэг хэсэг дотроо бүх тохиргоонууд нь өрөөд уурлаад гаццан байна. )
за тэр ч яахав.
шөнө жил ч гэх шиг,... болдог юм болдгоороо болно л биз, ямартай ч бусдаас урьд аад бүгдэд нь Шинэ оны мэнд....
үндсэн асуудалдаа ороё..
БҮХ БЛОГЧидод....
блогчид-ийг 21 зууны Монголын шинэ үеийн сэхээтнүүд гэж боддог...,...
заримдаа гайхалтай бодол санаатай...


♪♪♪~

Бичсэн: хундага
13:34 , 2008-12-09 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
би энэ "салтаганасан" өвгөнд тийм ч дуртай байгаагүй.
хаа нэг драма-н хоёр дах гурав дах дөрөв дэх дүрд тоглож байгааг нь харахаар
нннн... нэг тийм... мэдээ алдуулах тариа хийлгэцэн эрүүгээ маажаад байгаам шиг
мэдрэмээр байгаа атал үл мэдрэгдэх ... ккк
дандаа хүн сайтай мөртлөө муухай ааштай, эмоци ихтэй,
эсвэл хулигаан, буруу гар марын дүр бүтээхтэй нь таарна.
тэд нь нэг тийм мэдээ алдуулах тариа ... за за ахиад адил зүйл бичих нь кк.
залуудаа ийм сайхан дуу дуулсныг нь саяхан олж мэдсэн.
одоо энэ өвгөнийг харахаар тийм ч "салтаганасан" санагдахаа байсан.
энэ бол... энэ дууных, э...


Саран...*

Бичсэн: g84
23:31 , 2008-12-07 .. Холбоос



(агуулга өнгөөр ялгарна....)

Эх дэлхийд маань сар 80 дахин ойртох аваас, эсвэл бидний нүд түүнийг 80 дахин өсгөж хардагдсан бол сарны гадарга хэрхэн, ямар-хан тогтоцтой болохыг олж мэдэж чадах юм.

Олон зууны туршид өнчин саран шөнө дөлөөр гэрэлтэж, үзүүр нь эс олдох цаг хугацааны хөврөх аясаар хүн төрөлхтний гол төлөв шөнө дөлөөр хэлэлцэж, бас гүйцэлдүүлж байдаг муу үйл бүхний цорын ганц, сүүлчийн бөгөөд эхний гэрч болон мэлтийсээр иржээ. ингэхдээ тэдний үйлсэд заримдаа тус хүргэж, заримдаа гай хүргэсээр ирсэн нь энэ буйзаа.

Сар бол толь, энгийнээр ойлгоход ингээд л болоо. тэр ...


Турах заавар шүү ;-)

Бичсэн: xvv
23:30 , 2008-12-05 .. Бичигдсэн: Охид, бүсгүйчүүддээ .. 20 сэтгэгдлүүд .. Холбоос
Шинэ жил дөхөөд л, охид бүсгүйчүүд маань шинэхэн даашинзандаа зориулж биеэ бэлдэж байх шиг байна. Сураг сонсвол элдэв тураах эм бэлдмэлүүдийн эрэлт ихсэж, нэлээн зарагдаж байгаа сурагтай... Тэгээд тэсэлгүй нэг хуучин бичлэгээ хуулж оруулахаар шийдлээ. За тэгээд эрэгтэй эмэгтэй гэлтгүй турах сонирхолтой бол хэрэг болж магадгүй нэг уншчихна биз дээ ;-)

Хүмүүст, тэр дотроо охид эмэгтэйчүүддээ гэж хэлэхэд гоо сайхан, гадна төрхөндөө ер нь л тодорхой хэмжээнд цаг мөнгийг гарлагадаж, идэвхитэй "хөөрхөн" байх хэрэгтэй шүү. Миний хувьд лав гоо сайхан чухал зүйл. Мэдээж тэрэнд биеийн галбираа хадгалах...


Хямрал

Бичсэн: g84
17:44 , 2008-12-05 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Хямрал
Одоо үед ч юмыг урьдчилан таахад үнэн хүнд болж дээ. Дэлхийн хамгийн шилдэг шинжээч, судлаач, риск менежерүүд ажилдаг хүчирхэг санхүүгийн корпорациуд шил шилээ даран дампуурлаа зарлалаа. 2008 оны 09 дүгээр сарын 15-нд нийт 639 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Lehman Brothers банк дампуурлаа зарласан. Энэ Америкийн түүхэн дэхь хамгийн аврага том дампуурал болон түүхэнд бичигдсэн юм. Гэтэл үүнээс ердөө 11 хоногийн дараа Washington Mutual дампуурсныг нийтэд зарласан /АНУ-ын бүх цаг үеийн 2 дахь том дампуурал/. Мөн энэ үеэр даатгалын аврага корпораци AIG нь золтой л нөгөө ертөнц рүү явахаа ...


Төгссөн завдалт

Бичсэн: Обдоо
11:09 , 2008-12-05 .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
               Зам гараад л явж байсан юм. Багшийн дээд сургуулийн автобусны буудлын тэрүүгээр.. /за байз/  цаагуур нь нэг зам байдаг даа. Яагаав дээ баахан төмөр цагаан киоскууд байдаг ш дээ. Санаж байгаа биз дээ тэрний урдуур нэг тийм машинууд яваад байдаг туслах зам байдаг юмаа. Яг тэрүүгээр явж байлаа ш дээ. 
               Тэгээд л яг гарцаар гараад л явж байсан чинь нүдний үзүүрт нэг юм сүүдийгээд л ороод ирлээ шүү... Золиг гэж ..самбаачлах хором тун бага байлаа. за ямар ч гэсэн машин дайрах нь гэсэн бодол тархинд эгшин зуур харван орж ирэхийн зууртгүй үсрэв. Амьхандаа хамар дээр нь гар...


Заяаны ханиа гуйхүй*

Бичсэн: g84
09:52 , 2008-12-05 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Чамайг би Хан Хэнтийн нуруунд үүр цайж байхад

Халуу шатаж шумуул шунгинаж байхад

Халх нутгийн гүнээс хайртаа хүнээ санасан сэтгэлээр

Зүрхнийхээ амрагаа зүүдэлж хоносон зөн билгээрээ үгүйлдэг шүү

Саран авхай гийж, салхины аясаар борог өвс шуугьсан

Саруул Дорнодын талд аниргүйд бодлоо бэлчээж

Санасан сэтгэлээр хайрт амраг чамайгаа бүүвэйлж хонодог шүү

Энхрий нялхсын адилаар хайрласан сэтгэлээр чамайгаа өлгийдөж хонодог шүү

Хатан Туулийн эргээр жавар тачигнаж байхад

Хан Богд уулын оройд амьсгаа өндөртэй алхаж явахдаа ч

Амандаа би, амраг минь би чамд хайртай гэж бувтнаж явдаг шүү

Алдуул...


Youtube саитаас видео татах

Бичсэн: xvv
19:56 , 2008-12-04 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 30 сэтгэгдлүүд .. Холбоос
Youtube.com сайтаас видео-г mp4 форматаар сайн нарийвлалтайгаар татаж авч болдог.

Ингэхийн тулд олон арга байдаг ч нэгэн хялбар аргыг таньд эхлээд танилцуулъя. (Жишээ зааврыг Mozilla Firefox дээр хийлээ. Хэрвээ та Firefox суулгаагүй бол яг одоо энд дараад татаж аваад суулгаарай. Хурдан, аюулгүй дэлхийн номер 1 интернет хөтөч шүү.) Гэхдээ Internet Explorer, Opera гээд ихэнхи веб хөтөч дээр ажиллах болно.

Хэрхэн татах талаар заавар:
Доорх Youtube видео татах гэсэн холбоос дээр хулганыхаа баруун товчийг дарж Bookmark This Link гэж дараад нээдсэн цонхонд Folder: Bookmarks Toolbar гэж сонго...


Миний хайртай хүн

Бичсэн: Обдоо
13:35 , 2008-12-04 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Ойрд талийгаач аавыгаа санаад ихээр үгүйлж байна. Энэ бүхний ард гэр бүлийг маань яаж авч явдаг байсан юм бэ гэдэг нь миний хувьд оньсого хэвээр . Би өөрөө ч гэр бүлийн хүндрэлтэй асуудал энэ тэрээ хүнд нэг их яриад байдаггүй.  Хэзээ нэгэн цагт хүнтэй суугаад явахаар өөрөө энэ зовлонг хангалттай мэддэг болох байх даа.   Хийх ажил түм бум байгаа ч ард гарчихна гэж сэтгэлд багтаад байна. Би хийж чадах юмандаа, амжиж хийх юмандаа ам гардаг. Аав маань ч тийм хүн байсан. Энэ ховор чанарыг надад сургамжилж үлгэрлэж, өсгөсөн аавдаа их баярлаж явна даа. Олон ч хүнийг хоолных захад хүргэж, хүний энэтэй...


хамаагүйэ

хажууд суух япон эмэгтэй цагт 1-2 удаа, заримдаа 2-3 удаа хуйхаа маажчихаад хурууныхаа үзүүр, хумсныхаа завсархийг үнэрлэж таашаал авах нь асарррр өтгөн ширэлдсэн урт гэзэгтэйн тул хуруу маань хуйхандаа хүрэх нь байтугай зүглэхээс халширдгийн улмаас сардаа нэг угаахчаан болдог надад юуны хамаа байхуудэ..

гэснээс энэ үсээ яаая даа... шоооол өөр болгомоор санагдаад байхым. энэ юуныхав? энэ өөрчлөлт хүсжийгаагийнх уу?

гэхдээ сардаа 2 угаадаг лав болохгүй ээ. угаахгүй л өөрчлөх юм хуна.


...


Firefox + Youtube хайлт

Бичсэн: xvv
05:04 , 2008-12-04 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Firefox интернет хөтөчдөө youtube хайлтыг нэмж оруулмаар байна уу. Ядах юмгүй:

1) Энэ холбоос дээр дараарай: Youtube хайлт суулгах
2) Firefox-ын хайлтдаа 'YouTube' сонгоорой.



3) Хайх Ингээд л боллоо!

За тухта...


Аdulation*

Бичсэн: g84
15:49 , 2008-12-03 .. Холбоос
Амьдрал хүнийг тэгж хүмүүжүүлдэг гэж бодоогүй байсан биз,
Балчир хүү эхийгээ хэн нэгэнд загнуулж, түүнийг хүлцэнгүй сонсож,... алдаа дутагдал гэж хэн нэгэн үзсэн бүхнийг засаж залуулахын төлөө гавшгайлан ажиллахыг чимээгүй ...


{ Сүүлийн хуудас } { 74 -р хуудас Нийт хуудасны тоо: 122 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Хэн гуай...
Үнээ гуай...
Хөх юү гуай...
Алх дөш гуай...
З00 гуай...
Пийт паат гуай...
Шизофрино гуай...
Зараа гуай...
Омогтой гуай...

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Тоонто нютаг
Дэвэн дэлхийн худалчуудын цуглаан
Уралдаан
Админ андаа..................
Ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцая даа....
Элээсэн оймосны зах зухаас №1

Найзууд

yuki g84 gump 300-н блог xvv хундага Обдоо