Галаус гуай....

Burn-E

Бичсэн: xvv
21:32 , 2008-11-18 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Wall-E-г үзсэн биз дээ? Үзээгүй бол заавал үзээрэй! Үнэхээр хөөрхөн хүүхэлдэй шүү... Би тэгээд бодсын гсн :P
Wall-E-г үзсэн хүмүүс байвал үүнийг үзээрэй. ;) :D Үзээгүй нь эхлээд Wall-E -г үзчихээд үзвэл зүгээр шүү ;)



Бие даасан чөлөөт хэвлэл мэдээлэл.

Бичсэн: Обдоо
17:56 , 2008-11-18 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

                    

Мэдээлэлгүйгээр хариуцлага үгүй. Мэдээлэл бол эрх мэдэл . Мэдээллийг олон хүн эзэмших  тусам эрх мэдэл тэр хэмжээгээр тархдаг. Ард түмэн мэдээлэл олж авах бололцоотой  байна гэдэг  бол улс үндэстэндээ итгэлтэй байх нэгэн тулгуур зарчим болдог. Олон нийтэд  мэдээлэл  хүргэх  зарчмын гол хэрэгсэл нь хараат бус , чөлөөт  хэвлэл мэдээлэл юм.

      

             Хэвлэл мэдээллийн  эрх чөлөө

 

Нийгмийн зүгээс аливаа үйл ажиллагааны  хэдий чинээ нээлттэй , ил тод  хэв маягийг  бий болгоно  төдий чинээгээр  олон нийтэд  мэдээллийн  хүртээмж нэмэгдэнэ. Нөгөө талаар  хэт их м...



Гадаадын иргэдийг албадан гаргах үндэслэлийг тайлбарлах нь

Бичсэн: Обдоо
15:13 , 2008-11-18 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
   

                Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай 1993 оны хуулийн  30 дугаар зүйлд гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах үндэслэлийг дурдахдаа: а/.Монгол Улсад хүчин төгөлдөр бус болон хуурамч бичиг баримтаар орж ирсэн буюу оршин суух хугацаа нь дууссан боловч тус улсаас гарч явахаас зайлсхийсэн; б/.Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу буцаан авсан боловч тухайн гадаадын иргэн тус улсаас гарч явахаас зайлсхийсэн; в/.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл...



Openoffice.org 3.0 Монгол хэлээр + Алдаа шалгагч 100% ҮНЭГҮЙ!

Бичсэн: xvv
15:28 , 2008-11-14 .. Бичигдсэн: Монгол софт .. 68 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэмэлт шинэчлэл: Энэхүү нийтлэл дэх Монгол хувилбар нь хуучирсан байж болох тул та илүү шинэ хувилбарыг татах талаар амарчилсан видео бичлэгтэй зааврыг энд дарж орж үзэх боломжтой.









ОпенОфис.орг 3.0 хувилбар монгол хэлээр гарлаа! УРА!
Монгол хэлээр ярьдаг бичдэг бүх хүмүүст зориулан ОпенОфисын хамгийн сүүлийн хувилбар 3.0-г монгол хэл дээр гарлаа.

Windows, Linux болон Unix үйлдлийн системүүд дээр одоогийн байдлаар гараад байгаа. Mac дээр хараахан гараагүй байгаа юм байна.

Татаж авах: http://www.openmn.org/mn_download/OOo_3.0.0_Win32Intel_install_mn.exeэсвэл эндээс: http://www.mediafire.com/?c...


Талархжийнаа

Бичсэн: Обдоо
15:22 , 2008-11-14 .. 18 сэтгэгдлүүд .. Холбоос

Үхэх дөхлөө. Машинд мөргүүлээд... Сэхээнд 2 хоноход 6 хүн дэргэдээ өнгөрөхийг нүдээрээ үзлээ…. бурхан минь …..залуучууд нэгнээ яасан ч хайрлахгүй зоддог болсон юм бэ дээ ?  Хэдэх ч үг алга . Эх хүнний нулимс…. Би бүүр шоконд орсон. Үхэл надаас ойрхон эргэлдээд байна мэт. Нүдээ анихад, чихээ таглахад ч ёолж байгаа, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүний тэр мөч чихэнд улам чанга дуулдана. Ээжийгээ дүү нарыгаа сэтгэл санааг нь мөн ч их зовоолоо. Бурхан минь танд баярлалаа. Амьд мэнд  хийж бүтээх эрч хүчийг минь сэргээж, юу хийх ёстойг минь хүчтэйхэн шиг сануулж өгсөнд маш их талархаж байна. ...



Сайн байна уу блог минь

Бичсэн: Обдоо
14:13 , 2008-11-13 .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэсэг зуур юм бичсэнгүй ээ Уучлаарай блоггерууд минь. Одоо эргээд ирсэн болохоор асуудал дэвшүүлсэн нийтлэл болон , хуульчийн нүдээр булан ажиллуулж хэлэлцүүлэг хийж байх болно. Мэдээж Bоnus, Total-ууд маань байнга бичигдэх болно. Блогтоо эргээд ирсэн чинь пээ яасан сайхан байнаа.  Обдоо


iPod-оо яаж засах вэ?

Бичсэн: xvv
11:03 , 2008-11-13 .. Бичигдсэн: Мэдлэг .. 147 сэтгэгдлүүд .. Холбоос
iPod чинь ямар нэгэн байдлаар асахгүй байна уу? Хэрхэн засах вэ? гэдэг асуултанд хариулах гээд үзье.

Хэрэгтэй зүйлс:
1. USB компьютерт залгадаг залгуур. (Хуучны iPod-уудад Firewire залгуур байж болно)
2. Интернетэд холбогдсон компьютер.
3. iTunes програмын сүүлийн хувилбар суусан байх.

Хамгийн эхлээд таны iPod ямар загвар вэ?

Ямар ч байсан Restore хийгээд нэг үзэцгээе:

1. Компьютертээ ipod-оо залгана.
2. Menu товчийг голын товчтой зэрэг хэдэн секунд үргэлжлүүлэн дараад ipodоо унтрааж асаана.
3. Дөнгөж асангуут нь цаг алдалгүй голын товчийг тоглуулах (play/pause) товчтой зэрэг...


Хуучны iPod дээр нэвтэрхий толь суулгах

Бичсэн: xvv
03:03 , 2008-11-13 .. Бичигдсэн: Бусад .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Дараах iPod-ууд дээр туршиж амжилттай болсон: 3G, 4G, iPod Photo, iPod Mini 1G болон 2G Харин дараах iPod-ууд дээр болох ёстой. Бүрэн туршаагүй: 1G, 2G, iPod Color Үүнээс хойших үеийн iPod-ууд дээр болохгүй. Дэлгэцийн агшинууд:



Суулгалт & Татах

Суулгах заавар Windows эсвэл Linux & Mac.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягнаас аваарай: http://encyclopodia.sourceforge.net/en/index.html
...


iPod 5g, 5.5G хямдхан аргаар зурагтанд холбох

Бичсэн: xvv
02:31 , 2008-11-13 .. Бичигдсэн: Видео .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Apple-ын өөрийнх нь холбогч кабле Монголд тэр болгон олддоггүй. Олдсон ч үнэтэй байдаг. Тэгвэл таньд нэгэн нууц арга зааж өгье. Үүний тулд таньд жирийн камерны A/V холбогч залгуур байхад л болно.



TV гаралт болон сигнал, өргөн дэлгэц эсэх зэргийг тохируулна. TV Out-ыг Ask дээр тохируулсан нь илүү тохиромжтой. Бас АНУ,  Японд биш бол TV signal -ыг PAL сонгоорой.



За гол хэсэг нь энд байна. Та залгууруудыг дээр харагдаж буй өнгөөр зөрүүлэн залгах хэрэгтэй. Учир нь Apple-ынхан улаан каблеаар видеог дамжуулжээ (стандарт нь шар байдаг). Ингээд шар цагаан дууны гаралтыг мөн зөрүүлж залга...


iPod 5g, 5.5G-ын 20 тоглоом

Бичсэн: xvv
02:08 , 2008-11-13 .. Бичигдсэн: Бусад .. 41 сэтгэгдлүүд .. Холбоос

Багтсан тоглоомнууд:

Pacman
Cubis
Mini Golf
Mahjong
Tetris
Bejeweled
Solitaire
Sudoku
Zuma
Texas Hold Em
Musika
Lost
Sims Pool
Sims Bowling
Ms Pacman
Vortex
SAT Preps (2)
iQuiz

Хэрхэн суулгах заавар:

1: Дараах файлуудыг татаж авна.
http://rapidshare.com/files/180365602/iPod_20_Games_THIS_REALLY_WORKS___5g_5.5g_iPods_only_.part1.rar http://rapidshare.com/files/180381679/iPod_20_Games_THIS_REALLY_WORKS___5g_5.5g_iPods_only_.part2.rar http://rapidshare.com/files/180396772/iPod_20_Games_THIS_REALLY_WORKS___5g_5.5g_iPods_only_.part3.rar http://rapidshare.com/files/180413202/iPod_20_Games_THIS...


Youtube саитаас iPod руу видео шууд оруулах

Бичсэн: xvv
23:01 , 2008-11-12 .. Бичигдсэн: Видео .. 17 сэтгэгдлүүд .. Холбоос
Youtube.com сайтаас видео-г mp4 форматаар сайн нарийвлалтайгаар татаж авч болдог. Үүнийг ямар нэгэн байдлаар хөрвүүлэх шаардлагагүйгээр шууд iPod руугаа хуулах боломжтой.

Ингэхийн тулд олон арга байдаг ч нэгэн хялбар аргыг таньд эхлээд танилцуулъя. (Жишээ зааврыг Mozilla Firefox дээр хийлээ. Хэрвээ та Firefox суулгаагүй бол яг одоо энд дараад татаж аваад суулгаарай. Хурдан, аюулгүй дэлхийн номер 1 интернет хөтөч шүү.) Гэхдээ Internet Explorer, Opera гээд ихэнхи веб хөтөч дээр ажиллах болно.

Хэрхэн татах талаар заавар:
Доорх Youtube видео татах гэсэн холбоос дээр хулганыхаа баруун товчий...


Түлэгдэхэд шууд хүйтэн усанд дүрдэг

Бичсэн: xvv
14:14 , 2008-11-12 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Саяхан нэг хамаатны маань ах хөлөө аймар түлсэн. Ширээн дээр байсан халуун цайг хүүхэд нь татаж асгаад түлэгдсэн гэсэн. Эцэг эхчүүддээ гэж хэлэхэд байнга болгоомжтой байгаарай гэж хэлмээр байна. Ширээний бүтээлэг татаад дээрээ халуун цай асгах тохиолдол ч цөөнгүй байдаг гэсэн шүү.

За гол зүйлдээ оръё. Ямар нэгэн юманд түлэгдсэн тохиолдолд маш хурдан аль болох цэв хүйтэн усаар шавших, гоожуур тай бол цэв хүйтэн ус түлэгдсэн хэсэг рүү хэсэг хугацаанд гоожуулж, мөсийг цэвэр даавуун алчууранд боож жин тавьдаг гэнэ. Монголчууд бид болохоор барааны саван түрхэх, чихэр түрхэх г.м ямар ч ач холбогд...


iPod, iPhone, i*-доо үнэгүй програм татаж авах

Бичсэн: xvv
13:11 , 2008-11-12 .. 39 сэтгэгдлүүд .. Холбоос

iTunes-ээсээ үнэгүй iPod-доо зориулсан програм, хэрэгсэл татаж авмаар байгаа биз дээ?
Гэтэл Кредит карт байдаггүй ээ, яах вэ? Байгаа нэг нь авчихдаг л байж, гэхдээ АНУ-д байлаа гэж саная, чи Япон хэл дээр авч чадахгүй шүү дээ, =)

Энэ заавар таныг аль ч орны хамаагүй үнэгүй Apple -ын бүртгэлтэй болоход тус болно:

1. Хамгийн эхлээд аль орны бүртгэлтүй болохоо сонгоно. Үүний тулд iTunes-ээ нээгээд доор байгаа улс сонгох сонголтыг ашиглана.
2. Хуудас ачааллаад дуусмагц тухайн сонгосон хэл дээрх Apple-н худалдаа руу орно. Эндээс хуудасны баруун доод хэсэгт байгаа  "Top Free App" хэсгээс ямар нэг...


Бичсэн: хундага
21:11 , 2008-11-08 .. Бичигдсэн: ннннн.. .. 26 сэтгэгдлүүд .. Холбоос
私の名前をお知りになりたいのでしょう?
でも今思い出せなくて悲しいのですぅ
нэрийг минь мэдье гэв үү?
нээрээ дээ, би санахгүй нь, хөөрхий еэ...

энэ нэг ийм хөөрхөн дууны үг байгаам. нэлээн дээр олж сонссым.

гэснээс өнөөдөр, өөрийнхөө урт удаан хугацааны туршид хийж ирсэн зарим нэг үйлдлийн учрыг бараг олон алдаад, дүн шинжилгээ хийгээд ккк.., эерэг тал руу нь эргүүлэхээр шийдтэл бас болсонгүй. учир шалтгаан нь зөвхөн надад байсангүй еэ.э.э.э... ай хө.. хундага минь ээ.э.э.э.э... хө.ө.ө.өөөө.... дуулж байгаа хэмээн өөртөө итгэн ёнгиносоор одовой. 

гээсэн өөрийгөө олох эсвэл анхнаасаа өөрийгөө хайж олох гэдэг хамгийн ...


энэ тэнэг..

элбэг сул нулимс
эзнээ андуурна, хайран
энгэсэг хамна, яйран
эгшихгүй, элэг миарна



Бичсэн: хундага
23:17 , 2008-10-30 .. Бичигдсэн: ннннн.. .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

зээ... залхжийна шүү. ядарчийна. бүгдийг нь хамж хуулж хаяад эхнээс нь эхлэхиймсан.

тэр тэр тэр тэр алдааг давтахгүй. энэ энэ энэ энэ боломжийг алдахгүй... этр гээл.

шал дэмийрцийн.

за тэр бүтэхгүй санаашрал ч яамай. лам багшийнхаа шившиж, зангидаж өгсөн хадгийг юу яаая даа.. тээ?

гэгээрэх --- эрдэм

шүтэх --- мэдлэг

шашин --- их сургууль

юм даг уу даа. аа ... сурч боловсрох бол бидний "энд" ирсэн зорилго... заззззз... тэнэг зүйрлэл. дараа тэгжийгаад амьдралаас ядраагүй байхдаа дахиж үзнээ.

...


Өөрийгөө егүүтгэсэн тухай

Бичсэн: 300-н блог
11:38 , 2008-10-30 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Дээхэн гөүгөү-ийнхөө блог дээр бичиж байсан бичлэг байгаам. Өмнө хуулаад оруулсан чинь өөр бичлэг оруулцан байсан. Дахин шинэчлээд хийчвээ гэж

Өчигдөр шөнө өөрийгөө егүүтгэж байна гээд зүүдэлсээн. Ханаар нэг миний тархи. Аймар ч юм шиг. Гоё ч юм шиг гэж. Гэхдээ юунаас болсын бүү мэдээ ямар ч байсан 50 гаран настай болчиж илүү ч аавтайгаа болсон байсан уу бүү мэд. Их танил царай зүүдэнд тэгсэн би. Үс халзарчээ, базаад хаяцан сонин шиг үрчлээтэй юм суужаахын. Тэгээд нэг дарга ч юм уу ямартай ч удирдах төвшний бүдүүн нөхөр. Юунаас болж өөрийгөө алж байгаам бүү мэд. Ямар нэгэн асар хүнд шалтгаант...



замд....

25-17 нарита гэцэн дугаартай, “бид хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд хурдална”, “бид эх дэлхийд ээлтэй эко-жолоодлого хийнэ” этр гээд бичкэн үсгээр бөгсөн дээрээ сийлчижээ бас, 4т-ын болтой ачааны машаан урд давкиад л давкиад л..

овоо манай талын этгээд байв шифф. эгнээ байр майраа гялс зялс солиол, шурххх шурхххийгээл. би араас нь.. хормойдоолл, бас экологлог царайлчаалл. хөнгөн араагаар хурдан явах чинь лавдаглаг лаглаг экологлог биддэ? түлшний шаталтын ашигт үйлийн коффцээнт моффцээнт... наасссан.

энд хаа нэг авхаалж самбаатан, сэргэлэнчүүдийнхнээс машаан барьчихсан явах бөгөөд надад их дот...



Heseg zavsarlalaa

Бичсэн: Обдоо
08:44 , 2008-10-27 .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос

TYr bayartai blogmn..... heseg zavsarlalaa... obod



Би хэн бэ?

Бичсэн: Обдоо
14:34 , 2008-10-24 .. 17 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүн өөртөө үргэлж энэ асуултыг тавьж байх хэрэгтэй юм шиг ээ. Урьд нь хэн байсан одоо хэн болсон, дараа нь хэн болох гээд л …..

 

Энэ зун, намар цалингийнхаа нилээдгүй зоосыг хэрэгцээгүй зүйлд үрж, дураараа дургижээ. Би огт мөнгөгүй болоод саяхан бүүр хоол ч авч идэх, автобус унааны мөнгөгүй хэдэн өдөр болсон чинь нэг л сонин санагдаад. Хэн ч биш болчихсон юм шиг уур хүрээд ч гэх шиг…Үнэхээр сүүлийн хэдэн жил сүрхий л болчихсон юм байна би чинь. Ийм их биеэ тоолоо гэж үү ? Ийм хүн байсан гэж үү ?

 

Картын барааны хүнд хэцүү үед дэлгүүрийн үүдэнд мангар бацаан байхдаа “цэнхэр дэлгэ...



{ Сүүлийн хуудас } { 76 -р хуудас Нийт хуудасны тоо: 122 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Хэн гуай...
Үнээ гуай...
Хөх юү гуай...
Алх дөш гуай...
З00 гуай...
Пийт паат гуай...
Шизофрино гуай...
Зараа гуай...
Омогтой гуай...

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Тоонто нютаг
Дэвэн дэлхийн худалчуудын цуглаан
Уралдаан
Админ андаа..................
Ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцая даа....
Элээсэн оймосны зах зухаас №1

Найзууд

yuki g84 gump 300-н блог xvv хундага Обдоо