Галаус гуай....

ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*

Бичсэн: g84
08:52 , 2007-08-09 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Зүрхний АМРАГ-ууд

шөнөөр ганцаараа, цас шаржигнуулан хэн нэгэн алхаж явна. зүүн Сибирийн хүйтэн агаар тунгуусын нутгаар нэвт үлээж, одод орчилдох шөнийн тунгалаг агаарт хэн нэгний хунгар цасан дундуур уухилан алхах амьсгаа аажимхан замхарна. түүний амьсгаа өндөртэй цуцалтгүй алхах нь үргэлжлээд удаж буй нь халуу шатаж бамбайсан гар хурууны үзүүр, чив чив туслах хөлснөөс нь харахад илт мэдрэгдэнэ. энд, яг л энэ газар аянчид за бас нутгийн ардууд тунгалаг тэнгэрийн дор, ээвэр наран тусаж байх өдрийн гэрэл гэгээтэй цагт осгож үхэх аюултай байдгийг мэдэх тул талхны булан тэргүүтэй хүнс, идэж уух ...



ээмэг vs бөгж

-          надад зургаа өгөхгүй юм уу?

-          чи харж байж зургаар яах юм

-          уг нь өгнө гэсэн шүү дээ, би хүлээгээд л байгаа... яг одоо өгчих

-         надад бараг зураг байхгүй ээ... тэгээд ч чи миний зургаар юугаа хийх юм?

-         түрийвчиндээ хийгээд байнга өвөртөө авч явж байя... зүрхэн талдаа... санахаараа гаргаж хараад л, хүнд үзүүлж гайхуулаад л..

-          үзмэр болох нь ээ?

-          за үгүй дээ, битгий ингэж бай л даа..

-          ...

-          за зургаа... миний бүсгүй..

-          энэ зургыг авах уу?

-          энийг нөхөртөө зориулж авсан гээ биз дээ? ча...



учиргүй их хайр*

Бичсэн: g84
17:04 , 2007-08-06 .. 32 сэтгэгдлүүд .. Холбоос

харахаар л хазаад хаячихмаар, зүгээр байж байх нь хүртэл очоод түлхээд унгачихмаар байдаг....

тэгээ л өөрөө хүн рүү хараа л инээдийн. зарим даа уур хүргэнэ, тэгэхээр нь "чи муу ямар овоо байнаа" гэж бодно. тэгээд зарим өдөр албаар гоёж гоёж ирчхээд урдуур хойгуур яваад байна. би ч танихгүй юм шиг л байна. тэр: - би хэр харагдаж байна гээл асууна, би: -хм, жаахан хүүхдийг гоёчихсон байхад нь танибал уурладаг юм. гэж хэлнэ. уурлаад л цаашаа яваад өгнө. би араас нь хм, бас гоёчихжээ гээд бодоод үлдэнэ. чи муу өөрөө хүн гоёчихоод л, наадамд унадаг гоёлын морь шиг л дүүхэлзтэл алхаж байхад юу гэдэг...



Бичсэн: хундага
19:29 , 2007-08-04 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

あ~ぁ、ロメオ様、ロメオ様...彼方はなんでロメオ様なのぉ?

って...変!



өчдөр

Бичсэн: хундага
15:27 , 2007-08-03 .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос

өчдөр сонин өдөр байдийн байна. үдээс хойш барайгаалл, оройдоо цагаандаа гараалл, шөнө дөлөөр цэлмэчээлл. бүрр амар болчжээ. халуунд манараалл гачин байнаа ойрд. амьдарчаагаа цэнхэрхэн бөмбөрцөг, ам хоолой хоёртоо хайртайн болохоороо байгаа байгалийнхаа чигээрээ халууцаалл байжээя гээл эа-кон мэа-коноо байнга залгахгүй, унтраагаалл асаагаалл гүрийгээллээсан. кхкхкх.. бас миний түрийвч цэнхэр өнгөтэйлдөө. эа-кон=air conditioner энэ бас жапануудын товчлол. за тэгээл манараалл тивигээ хараалл, ааруулаа торчигнуулаалл суужээтал гарт нэг юм таарчээшү. газар суужээсий. энд нэг хөөркөн сандайлавч бай...



onigoo

Бичсэн: g84
19:45 , 2007-08-02 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

2 gatsaa:

bi bii bi bi bagadaa oo o o ornoos unaad ga ga ga-gatsaaa boltsiin. chiii chi chi yagad gatsaa bolsiin ?

bi bas baga daa piyanzan deer unaad gatsaa bolchihson ym,  gatsaa bolchihson ym ,  gatsaa  bolchihson ym



Такси

Бичсэн: 300-н блог
18:18 , 2007-08-02 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Мэдээ үзээд сууж байтал. Таксиний жолооч нар бүлэглэн дээрэм хийжийнэ  гэнэ. Тэр орой нь гарч жаал пиав уулаа, нэлээд ч оройтлоо. Харих гээл такси барьсан урд талын зорчигчийн суудал нэг залуу байдриун том биетэй юм аа. Жолооч ч нээх дутахгүй том биетэй: Надаас дөнгөж суухад л хөгшөөн бутархай зуун төгрөг байвал түр өгч байхгүй юу гэсийн. Би гэж нэг юм хамаг мөнгөө хаа хамаагүй авч явдаг хүн чинь хамаг мөнгөө харуулцийн.  Хөгжмөө чангалаад дундуур нь надад сонсогдохгүй гэж хичээж байгаа бололтой доошоо нугдайгаад ярьжийна. хөгжим дундуур яриа нь надад сонсогдсийн яг миний явах замд хэдэн залуу...


ээмэг

Бичсэн: хундага
08:49 , 2007-08-02 .. 25 сэтгэгдлүүд .. Холбоос

хайгаад хайгаад олоогүй юм, тэр ээмгийг. ээжийнхээ ээмгийг. намайг ухаан орсноос хойш ээжийн чихэнд гялтганасан анхны алтан ээмгийг. алт ч гэж дээ, монет. буудайны ширхэгээс арай багашаархан бадмаараг шигтгээтэй, шигтгээг нь тойроод 6-7 шүдтэй, нэг тийм жижигхэн ээмэг. ээж аваад хоёр гурав хоносон уу үгүй юу, яасан гоё юм гээд шуналаа илэрхийлсан чинь “миний охин зүү зүү” гээд. эгч тэгээд л гангараад гарч өгсөн. сургууль дээр гүйж явахад зарим эмэгтэй багшийн харц ээжийн минь ээмэгнээс салахгүй байгаам шиг санагдаад л. би 9-р ангид байсын. юун ч айхтар гоёсым, гүн өнгөтэйд нь л болсон байх. ээ...



Sto-н хүсэлтээр

Бичсэн: хундага
19:51 , 2007-07-29 .. 33 сэтгэгдлүүд .. Холбоос

Sto-н хүсэлтээр түүний доорх бичлэгийг Та бүхэнд дэлгэж байна.  хэн бүхэнд хэрэгтэй чухал агуулгатай тул өөрсдийн блог, саитаар дамжуулан аль болох олон хүнд хүргэнэ үү. зохиогчийн нэрийг бичихээ мартуузай. 

Саяханы нэг нойр хулжсан шөнө video.google.com-оор санаандгүй тэнэж яваад нэг ийм маш сонирхол татсан 2 кино олж үзлээ л дэ. Тэгээд энэхүү баримтат кинонд дурдагдсан амигдалин, лаетриль, нитролисид, В-17 амин дэм болон хавдрын трофобласт чанар зэрэг үгсээр google.com ахаар хайлт хийж үзтэл урд нь огт сонсож байгаагүй асар их мэдээлэл гарч ирлээ. сонирхсон хүн доорх линкийг browser-н шинэ ...


энэ цагт биш юм гэнэлээ..

Бичсэн: хундага
11:10 , 2007-07-29 .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос

эртээ урьдын цагт юм гэнэлээ. энүүхэн довны цаана “хомо” гэдэг хорхойны хэдэн үүр байж гэнэ. тэд их завгүй. өдөржин шөнөжин амсхийх завгүй гүйлдэж, шар нартай бор хоногуудад байдгаараа чармайж амьдарна. янз бүрээр чармайна. эм хомо нь гайгүйхэн шиг эр хомо-д тоогдож, амь амьдралаа холбох гэж, эр хомо нь залуухан сайхан, наалинхай эм хомо-той учран жаргах гэж, зулзаган хомо нь бушуухан том болох гэж, зөнөж хөгширсөн нь үхэхгүй гэж, үүрээ том болгох гэж, үрсээ олон болгох гэж... чармайна. байдгаараа чармайна. эрвийж дэрвийнэ. зарим нь идэш тэжээлээ бусдаас их нөөцлөх гэж, зарим нь хомо хорхойгоо...



Бичсэн: хундага
14:43 , 2007-07-28 .. Бичигдсэн: аан гэжээда.. .. 16 сэтгэгдлүүд .. Холбоос

шал сонин санагдчихлаа. хэн нэгэн намайг муу хэлж байгааг сонсож сураагүй ч биш. харин гүтгүүлэх ямар муухай юм бэ. ор үндэсгүй юм ярих ямар хэрэгтэй байдгын бол. хүн дотроо бодож болноо, төсөөлж болноо, ийм байж магад, тийм байж магад, ер нь ингэсэн байх тэгсэн байх гэх мэтчилэн. хэнд ч байдаг л зүйл. харин түүнийгээ нүдээр харж, гараар барьж үзсэн мэт хэн нэгэнд ярих нь ямар вэ? сонсоод хачин болчихов. утсаа бариад хэсэг хөдөлгөөнгүй суув. цаад ярьж буй хүнд мэдэгдэхгүйг хичээж байдгаараа цовоо дуугарч, үл тоосон мэт царайлав. хоолой чичрэх гээд, тэвчиж өнгөрүүлээд бушуухан утсаа таслав. гом...



ちぇ...

Бичсэн: хундага
10:16 , 2007-07-26 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

ちぇ...忘れるのに必死なのに。物事がますますこっちが望んでない方向にばかり進む。何でこうなるかなぁ。

一昨日、電車の中で携帯いじってたら突然現れた...彼からのメールの「欠片」が。私の心の「欠片」を動揺させやがった。彼の優しい言葉がずらりと並んでる。いつか当たり前のようになってた言葉たち。なんでまた、携帯電話に「貼り付け内容一覧」という機能がついてて、なんでまたそこに彼からのメールが入ってるの?なんでそれを画面に表示させちゃうの?なんでそれを目にした瞬間、涙がとまらないの?なんで君はいつまでも私を苦しめ続けるの?

ちぇ...取っといた自分が悪いんだよ!!...自業自得

...


дайснаа..

Бичсэн: хундага
12:43 , 2007-07-25 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос

дарж дархан цолоо мандуулав. 2-3 мм хэрийн биетэй, зэгэл өнгөтэй шоргоолжнууд хэдэн өдөр дээрэлхээд. энүүгээр тэрүүгээр гүйлдээд..барих уу даа барих уу даа гээд байгаам шиг л ширээн дээгүүр гүйлдэж, кииборд дээгүүр тэлчигнэцгээгээд. дэлгэцний наана цаана гарч бүртэлзэцгээгээд. арай л “одоо энэ үсгийг тонш..” гэж заах нь холгүй юм болохын. даварчхийн.

эхлээд ч төөрч будилсан ганц хоёр шоргоолж юм уу гэсэн чинь хамаатан саднаа дагуулаад хэдэн батальон буучхиймаа. ноднин бас ингэсийн. тэгэхэд ч яахав, би өөрөө буруутай байсын. дэлгэцнээс нүдээ салгахгүй, амнаасаа арбузаа салгахгүй суужээж чихэрл...



ЦАГ ГАРГА

Бичсэн: 300-н блог
11:45 , 2007-07-20 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Бяр чадлын ундрага тул
Бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул
Тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлтэй тул
Мөргөж сүсэглэхэд цаг гарга
Оюун ухаан ундрашгүй тул
Уншиж мэдэхэд цаг гарга
Ариун хишиг буяных тул
Хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул
Найз нөхөддөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуулал тул
Инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул
Өглөг хишигт цаг гарга
Хөлс болгон шагналтай тул
Ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлтэй тул
Буян хураахад цаг гарга

Энэ манай өрөөнд хэдэн сар ч өлгөөтэй байвдаа Бүү мэд. Өнөөдөр л нэг тогтож унш...


ингэдгийн -4-

Бичсэн: хундага
10:19 , 2007-07-18 .. 23 сэтгэгдлүүд .. Холбоос
 

ингэдийн... тэгээл би явжээдийн... өө!! гүй шд... суужээдийн... өнөөхтэй хамт... өнөөхийн яриаг төөрүүлэх гэж зүтгэжээдийн... зүтгэл талаар болдын... өнөөхийн яриа нь төөрч өгдөггүйн... зүг чигээ алддаггүйн... тэрүүхнээсээ ховхордоггүйн... бүүүүүррр гүнзгий юм ярих гээл байдгын... ”би уг нь...нэг юм... хэлье гэж бодоод...” гэж мэгж үзжээдийн, манэр... ”танай хоёр яг хэзээ ирэхийн?” гэж гэнэдүүлдийн, манүүхэн... авааль эхнэр, амин голын үр хоёрыг нь сануулдын... манэр санадын... нэг хэсэг яриа овоо төөрдийн... манүүхэн амьсгаа авдын... амьсгаа авангуутаа “гэр бүл”, “хань ижил”, “үр хүүхэд”, ...



гайтай юм аа*

Бичсэн: g84
17:02 , 2007-07-06 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

эмнэлэгт хэвтэх тамтай юмаа, надад хэн нэгэн нь нэт компьютер чирээд ирдэг болж гүм...

тариа эхэллээ, хоёр булчин луу нэг нэг, судас руу хоёр хатгаж, хатгасан тоогоор шахлаа, шахаж дуусаагүй байхад л аманд амтагдаж байхыг бодоход хүчтэй-дэгээ...

цагаан халаадтай хүмүүс, хэвтрийн дэглэм, бултаж нуугдаж гарч тамхилах, өдөржин хэвтэх, би яг үхсэн юм шигээ...

зүүд хүртэл төөрсөн чимээгүй энэ тасагт зүрх хүртэл сонсогдохоор цохилох юм....

намайг гадуур тэнэхээр, нар шараад толгой халаад байдагсан, энд хэвтэхээр сэтгэлтэй хамт, тэнгэр хүртэл дүнсийгээд, нэг л биш ээ.

урьд өмнө уусан архинууд, у...



ингэдгийн -3-

Бичсэн: хундага
16:33 , 2007-07-05 .. 20 сэтгэгдлүүд .. Холбоос

ингэдийн... би явжээдийн... бас л нэг тийшээ явжээдийн... тэгсэн чинь өнөө хэн ярьдын, нөгөө хэний нөхөр нь. тэгснээ хамт явахаар болдын... болдын номинжинтэй хамт дуулсан дуу нь зүгээр тээ... тэгээд л явжээдийн... машинтайн болохоороо надад тус боллоо гээд л... би баярладын... тэгсэн чинь хариу болзол тавьжээдийн... юу ч бодохгүй заа л гээд хэлчдийн... дараа нь хамт хоол иднэ шүү гэдийн... юу боддын... юу ч боддоггүйн... хүмүүстэй хамт идэж л байдын, ууж л байдын... за тэгээд ажлаа гялс мялс амжуулдын... би тэрүүнд баярладын... баярлажээснаа Нннннн!!!! гэдийн... жаахан сэжиг авахгээл авахгээл...



зүрхээ гэж*

Бичсэн: g84
18:53 , 2007-07-04 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

чин хүслийг минь хүлээх дургүй цаг хугацаа яарна

чинийх болчихоод хэчнээн хүлээвч чи минь үгүй байна

эвлүүлж ядсан хайрын үгэндээ бүдэрч

эрх танхилхан чамайг үргээчих болов уу гэж цэрвэсэн

гэнэн хонгор насны маань түүх даль жигүүр-хэндээ мөнхийн шархтай үлдэх нь дээ

чамайгаа алдахгүй гэж гарыг чинь чанга атгадаг

чамайг надаас явахад, санасан сэтгэлээр гарт минь шингэсэн үнэрийг чинь үнэрлэж үлддэг

хөлийн эрхий хуруу нь хүртэл үнэтэй санагдах чамайг би хиргүй сэтгэлээр биширч хайрласан

хол газар орон зайг эс хайхран хайр минь чиний дэргэд

цаг хугацааг үл огоорч хором бүрд зүрх минь чин...



цангаж байна

Бичсэн: хундага
22:21 , 2007-07-02 .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос

цангаж байна.

7 сар гарчих шив. улам л халсаар.

халууцаж байна, бас маш их цангаж байна. цангах ч яахав, халуун хүйтэн аль ч улиралд байдаг л зүйл юм чинь. гэхдээ л дэндүү цангаж байна. бүр ундаасчихаж.

уух юм байна аа, уг нь. халуун, хүйтэн, бүлээн, мөстэй, шингэн, өтгөн, хийжүүлсэн, хийжүүлээгүй, согтууруулдаг, мансууруулдаг, сэргээдэг, ядаргаа тайлдаг энээ тэрээ гээд. олон жил дарсан нь ч байхын, асар үнэтэй нь ч байхын, маш ховор нь ч байхын. брээндийнх нь хүртэл байна. эртний уламжлалт нь ч байна. хэчнээн ч олон янз юм. миний уумаар байгаа зүйл л олдохгүй байгаа нь хяслантайн. заримда...



жилийн өмнө...

Бичсэн: хундага
21:07 , 2007-07-01 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
жил гаруйн өмнө ийм юм бичиж байсан байхын. эхний бичлэг биш ч гэсэн бодвол үүнийг бичих гэж л блог нээсэн байхын. 

нойр хулжиж одов оо...

...

нойр хулжих гэж монгол хэлэнд гоё хэллэг байх юмаа. адууны тухай бас тэгж хэлдэг шиг санагдана. ойрд нэг л ийм болчихоод байна.

...

нойр нээрээ хаачив аа. энүүнд нэг л хүн буруутай. бурууг бусдаас хайх шиг амар юм гэж юу байхав тээ. тэр хүн яаж буруутав гэхээр ... учир зүггүй цоож цуургагүй ч гэсэн хэр баргийн хөнгөн сэвэлзүүр салхинд онгойж гяхтнаад байхааргүй хаалттай байдаг муу зүрхний минь үүдийг тогшоод байх юм. харамгүй хэлэх дулаахан үгс нь...



{ Сүүлийн хуудас } { 112 -р хуудас Нийт хуудасны тоо: 122 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Хэн гуай...
Үнээ гуай...
Хөх юү гуай...
Алх дөш гуай...
З00 гуай...
Пийт паат гуай...
Шизофрино гуай...
Зараа гуай...
Омогтой гуай...

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Тоонто нютаг
Дэвэн дэлхийн худалчуудын цуглаан
Уралдаан
Админ андаа..................
Ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцая даа....
Элээсэн оймосны зах зухаас №1

Найзууд

yuki g84 gump 300-н блог xvv хундага Обдоо