Галаус гуай....

отоото ё...弟よ

Бичсэн: хундага
23:26 , 2007-06-24 .. 18 сэтгэгдлүүд .. Холбоос

түнжин толгой нь хонгор хүрэн үстэй, өнгөтэй шил шигтгэчихсэн юм шиг нүд нь дандаа л сахилгагүйхэн гэрэлтэж, цоохор сэвхтэй хамар нь сарталзаад л ... заримдаа том хүн шиг под хийсэн юм хэлнэ. айхтар дүрсгүй биш мөртлөө нэлээн хөдөлгөөнтэй. гэхдээ хариугүйхэн. байрны атмаанд шоглуулчихаад нус нулимс болно. өнөөх эгч нь хар гүйхээрээ очиж өмөөрч хэрэлдэнэ. заримдаа гар зөрүүлэх ч энүүхэнд. эргэж ирээд дүүгийнхээ толгой руу хэд хэд байлгаад авна. дүүгээ өмөөрсөндөө, хэрэлдэж зүрх нь хөөрсөндөө, бас хүнд дээрэлхүүлсэнд нь бухимдсандаа жаахан цээжинд нь хор шар, уур хилэн...бас дүүгээ бодсон сэтгэл...



こんな...

Бичсэн: хундага
21:05 , 2007-06-21 .. Бичигдсэн: ひらがなとかで。。。 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

こんな心を誰に見せるの?

格好つけても悲しいのは自分じゃないの?

зассссссс...яадгым.



Өмхий үнэртэй хужаа нар

Бичсэн: xvv
02:26 , 2007-06-21 .. Бичигдсэн: Янз бүрийн .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
http://www.greatfirewallofchina.org/test/

энэ хаягаар шалгаж болдог юм байна. Манай сайтыг лав Хятадаас үзэх боломжгүй цагаан хэрмээр халхалжээ :( Хөөрхий Хятадад амьдрагсад... Тэгтэл хүмүүс дэлхийг хавтгай гээл итгэж байдаг...
Бас хаа нэгтээ биднийг ч гэсэн хязгаарлаад, тагнаад байгааг бид ч бас мэдэхгүй... Хамаагүй дагаж гүйж байж дэгээдүүлвээ... За ямар ч байсан тэр Хавтгай дэлхийн тухай номыг уншиж эхэлнээ.. Дуусгаж чадах болов уу хэхэ...


Заяад

Бичсэн: xvv
13:04 , 2007-06-19 .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
Заяа хурдан эдгээрэй. Ямар ч өвчинд өөрийн сэтгэлийн итгэл маш чухал, өвдөөд үхэх гээд хэвтэж байгаа өвчтөн дээр олон сайн эмч нар ороод өө зүв зүгээр л байна шүү дээ, ийм сайхан байхад чинь, удахгүй зүгээр болноо гээл хоорондоо ярьчихаад гарахад маргааш нь нөгөө хүн нь илт сайжраад бараг 7 хоноод босоод явж байхыг оюутан байхдаа харж л байсан. Гол нь хүний өөрийнх нь тархи л хамгийн хүчтэй эмчилгээний зэвсэг. Одоогийн эмч нар дунд маань өнөө маргаашийн хоолны хэдэн цаасаа бодоод үйлчлүүлэгчидтэйгээ ярилцаж, тэдэнд итгэл өгөхөө мартдаг хүмүүс байгаад байгаа нь харамсмаар л юм. Ямар ч гэсэн Зая...


ийм л юм болсым...

Бичсэн: хундага
08:02 , 2007-06-19 .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
за юуугаанннн хараадаагаанбэээ ээ э... хггг... алииийййв, би бас авъя л дааа... наад чихэрнээс чинь... хггг... хахахаха... наадахаасаа бас л даа... пүүүххххх ийм олныгууууу даа... хахахаха... жилийн нөөөццццц айн?...  зааа за... болгоомжтой айн... эртүүдийнх шиг юм боловоооо...хггг...би хэзээ тэгжээсийннннн... зассссссс... ингээдаахын бол чинь... мэджаагаазззз... хггг... хахахаха... за за... сайхан амраарррррр... мэилдээрэээрррээ ээ... хггг

халамцуу хэл маань тугалган бүрээстэй, гүүрэн засвартай араануудтай зодолдон ороолдож, арай чүү иймэрхүү хэдэн үг чулуудсан байх, тэгж боджээна. тэгээд га...



Нулимс...

Бичсэн: xvv
00:51 , 2007-06-17 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Тиймээ хэдийгээр бага зэрэг сүржин болоод хэт туйлширсан мэт боловч хэрвээ та өөрийгөө Монгол хүн гэж бодож явдаг бол энэ бичлэгийг заавал уншиж дуусгаарай. https://www.blogmn.net/mgl/2007/6/5568/
Үнэхээр бид өндөр хавцлын ирмэг дээр тулж ирээд байна. Монголд Хужаагийн хүүхдийг тээж төрүүлж байгаа охидууд цөөнгүй байгааг би ч гэсэн нүдээрээ хараад, чихээрээ сонсоод, төрчихсөн хүүхдүүдийг нь дадлага хийж байхдаа үзээд явж байна (цөөнгүй шүү!!). Бид мөхлийн ирмэгт тулж ирээд байна. СЭРЦГЭЭЕ!

Гадаад дотоодод амьдарч байгаа хүмүүс минээ, мөнгөтэй мэдлэгтэй болоод эргээд ирэхэд чинь цээж дүүрэ...


david sylvian

Бичсэн: хундага
16:35 , 2007-06-16 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

олоон жилийн өмнө санаандгүй энэ дууг олж сонсоод... 

чив чимээгүй суугаад л...walkman-аа хармаалчихсан, балкон дээрээ... дахин дахин угсруулаад хэд ч сонслоо доо, хөөрхий. яг нэг иймэрхүү зуны орой байж. 



Өнөөгийн МОНГОЛ

Бичсэн: xvv
04:05 , 2007-06-16 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэ өнөөгийн дүр төрх мөн гэж үү? Оруулсан: khishigdelger 4 сар 23rd, 2007 он

Ийм шүлэг олов:

Өнөөгийн МОНГОЛ

Улсын хөрөнгөөр эрдэм сурчихаад Алсыг зориод алга болчихдог хэсvvлч монгол
Удаж удаж нэг ирэхээрээ Ардчилал яриад бужигнуулж гардаг хэрvvлч монгол
Удмын дайчин омог нь хөдлөхөөр Уураа барихгvй дэлсэж орхидог хэдрvv монгол
Уралцах дайсан vгvй болохоор Ураг нэгтнээ хөнөөж орхидог хэцvv монгол
Сайд цэрэг хэнийг ч гэсэн Сайдуулж муудуулж гvтгэж болдог чөлөөтэй монгол
Сайтар зохиол нь хол яваагvй Сарьдаг Алтайгаа нөмөрлөж зогсдог чөдөртэй монгол
Сайн морь гавьяатай хvмvvсийг Сан...



мөсөн дээр...

Бичсэн: хундага
15:25 , 2007-06-14 .. 19 сэтгэгдлүүд .. Холбоос

мөнгөн аяга, тэр юу вэ? тэр бол сар.

биш, олз.

 нэлээн дээр анхных нь номыг амтархан уншиж жингүйдэж байсан зохиолчынхоо яг тэр номыг хайгаад хуучин номын дэлгүүрийн лангууг баахан тэмтчив. Ёшимото Банана гэдэг эмэгтэй зохиолч. 43тай. 90-ээд оны эхээр "Киччин" буюу "гал зуухны өрөө" (галын өрөө? гал тогооны өрөө?) гэдэг номоо гаргаж, шинэ залуу зохиолчын шагнал магнал аваад л байсан. дараа дараагаар гаргасан номууд нь ч бэстсэллэр болжээсийн. сүүлийн үед харин чимээгүй байна уу даа. хайж байсныгаа олсонгүй. харин баахан өөр зохиолыг нь, бас Мураками Харүки-н хэдэн номыг авав.

замдаа ...



Боломж олговол чинь би бурхан ч байж чадна

Бичсэн: xvv
21:24 , 2007-06-12 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Боломж олговол чинь би бурхан ч байж чадна
Болохгүй бол яахав хумхийн тоос шиг алга болчихно
Боломж олговол чинь би баатар ч байж чадна
Болохгүй бол яахав долоон уулын цааш явчихна
Боломж олговол чинь би чиний төлөө амиа өгнө
Болохгүй бол яахав өөр нэгэн рүү л явчихна...

Цэцэгсийн дундаас ялгамгүй үзэсгэлэнг бишрэн
Цэрвэж уулзсан учирлаа огтхон ч мартахгүй найз минь
Цэвэрхэн төрхийг чинь таниад дуугүй зөрж тэвчээгүй
Чиглэж очоод би  чамтайгаа мэндэлж билээ дурсахсан
Дөлгөөхөн нүдний намуухан харцанд унаад
Дэндүү сайн усчин ч аварч чадахгүй живчихээд
Нэг л сайхан төрхийг санаанаас...


гуниггүй бай*

Бичсэн: g84
19:05 , 2007-06-11 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

хүн бүр олон зүйлийн тухайд бодож түүндээ, бодол эргэцүүллээ сийрүүлэн үлдээх нь бий,..

би гунигтай байхдаа, гуниггүй байх тухай бодож, гунигийн тухай огт бодохгүйгээр, өөрийгөө инээлгэж, урам зориг, эрч хүчээр дүүргэх гээд л, яг энэ өгүүлбэр шиг нуршсан их зүйлийг бичлээ..

тэр нь буудаад унаа гэж эхэлсэн миний бичлэг байсан юм.

хайртай хүн маань харахыг хүсэхгүй байна гэхээр нь л,...

..., би цааш амьдрах хэрэгтэй байсан юм л даа.. одоо ч тэр...

аргадаж гуйгаад дийлдэхгүй миний зүрх , гунигт олзлогдсон миний зүрх сэтгэл,... ухаан бодлоос минь даван гарсан зүрх сэтгэл, энэ хайрын сэтгэл. э...



Өнөөдөр жоохон өөртөө зав гаргав ххх

Бичсэн: xvv
02:38 , 2007-06-11 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Цаг хугацаа урсаад л... Би бас аймар завгүй гүйгээд л хэхэ
Сая жоохон дэмий тэнээд уншсан сонирхол татсан хэдэн бичлэгийн холбоос тавьлаа. Учир нь би эдгээр этгээдүүдтэй санал нэг байгаа юм.

http://badamlyanxua.blogspot.com/2007/03/blog-post_09.html
http://ariunaa.blogspot.com/2006/11/blog-post_24.html
http://bambuush.blogspot.com/2007/04/blog-post_24.html
http://mongoltug.blogspot.com/
http://dulguun.blogspot.com/2007/06/blog-post_01.html

Аа тийм бас нээрээ дэлхийн дулаарал гээд байгаа, бид нар ч гэсэн нэмэр болоод нэг хэсгийг нэмээд байгаа болохоор бас хүн бүр дотроо бодон дэлхийг...


Улиг болох шахжээ, гэхдээ л дуугай байж чадашгүй нь...

Бичсэн: xvv
01:53 , 2007-06-11 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Энд сая энхээ гэдэг хүний блогоос ( http://enkhe.blogspot.com/ ) уншсан нэг бичлэгээс зарим нэг тоо г.м-ийг бусдад хүргэмээр санагдлаа.

...эх орноо орхин одож байна. Харин тэдэнтэй зөрөөд хvрз, жоотуугаа барьж, монгол охидыг өөрийн болгож зугаацах хvсэл өвөртлөсөн олон мянган хятад, солонгосчууд ирдэг. Учир нь манай улсад хуулийн дагуу болон хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх хувийг дээрх орны иргэд эзэлдэг. Хөдөлмөр, халамжийн vйлчилгээний газраас 2001 онд 5626, 2002 онд 8075, 2003 онд 7532, 2004 онд 7250, 2005 онд 8173 гадаадын иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгожээ....


буудаад унaгаа*

Бичсэн: g84
16:59 , 2007-06-08 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

усны шувуудаа гэж,..

буудаад унагаа, ахиад бууд !, гайгүй ээ буцаад ирнэ ээ та нар....

хөөрхийсдөө тэд, ийм л хувь заяатай байж дээ, ингээд төрчихсөн юмаа зайлуул гэж.

би нэг удаа өдрийн цайны цагаар ажлаасаа гараад  замын урагш байдаг нэг буузны газар хоолонд орсон юм. би ёр нь идсэнээ ярих гэсэн-гүйлдээ, ...тэгэх гээд л явж байсан юм. хаврын урь ороод ч тэр үү, ногоорч, өнгө зассан юмгүй ч нэг л сайхан ээвэр наран налайж байсан үд дунд, манай ажлын маань байшингийн хажууханд бензин түгээгүүрийн дэргэд нэг хэсэгхэн модод, жижигхэн хайс байдаг юм. тэнд өөртөө нь тоглоход дэндсэн том нохойто...



хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*

Бичсэн: g84
16:43 , 2007-06-08 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
 

 Жинхэнэ Сайн найзууд илүү

 үггүйгээр ойлголцдог

Жинхэнэ сүжиг бишрэлд бол

 ямар ч үг хэрэггүй .

ОРШИЛ

Миний бие хэзээ нэгэн цагт өөрийн бодол ухаарал гэж, бодож, санаж явснаа бусдад үнэлж цэгнүүлэх боломж олдохыг эрж хайж, нээлттэй байхыг хүсэж байсан билээ.

      Хүний амьдралд их бага гэхгүй, зорьсон санасан, хийсэн бүхэнд саад мундах биш. Харин энэхүү ганц хувь номыг гаргах арга, нэгэн цэцэн ухаан олсон нь 5 жилийн турш бичиж, тэмдэглэсэн 30 гаруй эссенүүдээ нэгийг нь хагас мянган төгрөгөөр бусдад худалдах болсон ба олсон төгрөгөө бага гэж бодолгүй ном хэвлэх сандаа хийдэг байсан...



би бас..

Бичсэн: хундага
00:45 , 2007-06-05 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

муу хүн юу яааснаа, сайн хүн идсэн ууснаа гэж үг бий.

би халим идэж үзэв. халимны мах. дэлхийн хамгийн том сүүн тэжээлтний мах идэж үзэв. яахав хөөрхий, хэдэн сарын өмнөөс "чамд халимны мах идүүлнээ ээ" гээд л намайг ч дэнслүүлээд л, өөрөө ч догдлоод байсан японы хүсэл биелжаагаа нь энэ. урьдчилсан мэдээлэл өгөхгүй байжийгаад идүүлсэн бол "ааннннн энэ загасны мах байна...загас загасдаа бүр халимны мах байна" гэж лав хэлэхээргүй л эд байна. хэлнээсээ асуулаа, шүднээсээ асуулаа, залгиур хоолойноосоо асуулаа, бүгд л "энэ чинь махын бишоо? мах л байнадаг. харин юуны махын? жаахан гачин амттай чү...



хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*

Бичсэн: g84
11:47 , 2007-06-04 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос

хайр ингэж эхэлсэн гэдэг...

хөөрхөн алаг нүдээрээ цоо ширтэж байгаад, харц мөргөлдөх үед бүлтгэнэ сандарч, хоёр том нүдээ эргэлдүүлсэн миний амраг,... харах тусам хайр хүрдэг, жаахан ихэмсэг хэдий ч түүний нууцлаг зан төрх, ичингүйрэх байдал тэргүүтэн зүрх сэтгэлийг бүрнээ эзэмдэнэ. энэ л сайхнаар сэтгэлд буух энэ хайрыг уран үгийг олж эс чадан илэрхийлнэ. тийм ээ үгээр илэрхийлэхийн аргагүй... түүнийг хайрлаад байгааг минь мэдэх болоод ч удлаа, тэр намайг ичингүйрэн ширтэх болоод удлаа, үг сольж амжсангүй ээ, гэтэл нэг удаа өөрөө өөрийгөө хорьж дийлэхгүй халамцуухан очлоо, түүнийг би тэр орой...



Зуны амралт

Бичсэн: 300-н блог
19:03 , 2007-06-03 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Ахын тухай бичээд байсан чинь багын явдлууд санаанд ороод бүүр бичмээр санагдчихлаа.


Манайхан ихэнхдээ зундаа мал дээр гарчдаг байсийн. гэхдээ дандаа хүүхдүүд нь гардагийн. мал ч гэждээ аймгийн төвийн нэлээд захын хороололд хашаа байшинтай. тэнд зундаа 10-12 саалийн үнээ ирнэ. бас ногоо тарина.

Бид гэж хүргэн ахын хүүхдүүд тэгээд би. бид 6 аа хичээл амарлаа л бол шууд хашааруу явдаг байж билээ. тэнд сайхан хүссэнээрээ л байна.
нэгэн өдрийн аж амьдралыг хальт хүүрнэе үү гэж бодлоо гэхгүй юу.

Өглөө үүрийн таван жингээр босож саалиндаа гарна. 2 ах тугал татах үүрэгтэй. би тугалнууды...


цэцэг авав

Бичсэн: хундага
13:56 , 2007-06-03 .. 20 сэтгэгдлүүд .. Холбоос

гайгүй эрт сэрснийх, эртхэн гарч жаахан юм цуглуулав. буудлын хажууханд цэцэг зарж байна. сарнай, балжингарам, алтанзул, хадаасхан, гэрбэра...за тэгээд нэрийг нь мэдэхгүй зөндөө л цэцэг байхын.

цэлмэг нартай өдөр. өнөөдөр нэлээн халах шинжтэй. наранцэцэг авав.

бүх юм утга учраа алдаад, тэр дунд төөрч бүдрэхээрээ бүгдийг нь хаяаад шинээр эхлэмээр санагдана. унасан сэтгэлээ “өргөх” гэж байдаг арга чаргаа хэрэглэнэ. цэцэг авах. өөрөө өөртөө цэцэг худалдан авах. хэн нэгнээс биш өөрөөсөө авах. элдэв чимэг боолтгүйгээр. таалагдсан цэцгээ.

болно доо, чи чадна. бүх юм хугацаатай. цаг нь болохоо...



Би хэн бэ?

Бичсэн: 300-н блог
19:30 , 2007-05-30 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Би ер нь хэн бэ? гэж баахан бодлоо баахан ч гэждээ гэсэг бодож, бусадтай өөрийгөө харьцуулж, өөрийгөө жаал жишиж анализ хийлээ. гаднаас харахад энгийн л нэг хүн. Хөлтэй бол хөлтэй, гартай бол гартай, хүнтэй л адил инээж баясаж, гомдож гунина ...................................... гэтэл гаднаас нь харвал хүн, харин дотроо хүн биш ч юм шиг мөн ч юм шиг. Ямар амьтан бэ гэж бодлоо чоно юм болов уу? могой ч юм уу, эсвэл бүүр жигүүртэн ч юм уу. мэдэхгүй. хэнийнийм бэ гэж өөртөө агсармаар ч, өөрийгөө зүхмээр ч болох шиг. Дотор байгаа хэн нэгнийг жаал сонслоо. тэр лав их сайн амьтан биш, бас их муу ам...


{ Сүүлийн хуудас } { 113 -р хуудас Нийт хуудасны тоо: 122 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Хэн гуай...
Үнээ гуай...
Хөх юү гуай...
Алх дөш гуай...
З00 гуай...
Пийт паат гуай...
Шизофрино гуай...
Зараа гуай...
Омогтой гуай...

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Тоонто нютаг
Дэвэн дэлхийн худалчуудын цуглаан
Уралдаан
Админ андаа..................
Ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцая даа....
Элээсэн оймосны зах зухаас №1

Найзууд

yuki g84 gump 300-н блог xvv хундага Обдоо